Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил
Илүү дээр маргаашийг хамтдаа бүтээе!
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Хүүхэд хамгаалалын бодлого

    Хүүхэд, Насанд Хүрэгчдийг Хамгаалах Бодлого

    Хүүхдүүдээ хамгаалахад чиглэсэн бидний үйл ажиллагаа

    Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь хүүхдийн халамж, хамгааллыг нэн тэргүүнд чухалчлан тавьдаг бөгөөд бүх хүүхдүүдийн тэр дундаа эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн дуу хоолой нь болж, тэдний сайн сайхны төлөө ажилладаг билээ.

    Бид үйлчилж буй орон нутгийн хүүхдүүдийнхээ халамж хамгааллыг хариуцлагатайгаар анхааран ажиллаж, Хүүхэд Насанд Хүрэгчдийг Хамгаалах бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд Дэлхийн Зөнгийн хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд, насанд хүрэгчдийн эсрэг үйлдэгдэж болзошгүй бүхий л төрлийн хүчирхийлэл, мөлжлөгийг үл тэвчдэг. 

    Дэлхийн Зөнгийн Хүүхэд, Насанд хүрэгчдийг хамгаалах бодлого нь Олон улсын Дэлхийн Зөнгийн ХНХХ-х түншлэлийн бодлогод тулгуурлан, Монгол улсын Засгийн газрын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд 3 жилд нэг удаа хүүхэд, насанд хүрэгчдийн дуу хоолойг сонсож, тэднээс гарсан саналыг оруулан шинэчилдэг.

    ДЗМОУБ-д шинээр орж буй ажилтан болон сайн дурын ажилтнууд ажилд орохоос өмнө ХНХХ бодлоготой танилцаж, дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурдаг бөгөөд урьд өмнө хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүйг илтгэсэн Цагдаагийн газрын тодорхойлолтыг авдаг. Ингэснээр бид Дэлхийн Зөнтэй хамаарал бүхий хүмүүс хүүхэд хамгааллын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, тухайн ажилтан Дэлхийн Зөнд ажиллаж байх хугацаандаа хүүхэд хамгааллын зөрчил гаргасан тохиолдолд МУ-ын хууль болон Дэлхийн Зөнгийн ХНХХ-х бодлогын дагуу шийдвэрлэхийг ойлгож хүлээн зөвшөөрснийг баталгаажуулдаг.

    Бид Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийг хамгаалах хатуу бодлоготой бөгөөд ивээн тэтгэгчийн бүх айлчлал Дэлхийн зөнгийн ажилтны зохион байгуулалт, оролцоотойгоор явагддаг. Ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хүүхдийн зураг авах, видео бичлэг хийх үйл ажиллагаа протоколоор зохицуулагддаг. Та Ёс зүйн протоколын талаар илүү дэлгэрүүлж уншихыг хүсвэл доорх холбоосоор үзнэ үү.MON_SGP.pdf

    Та ДЗМОУБ-ын Хүүхэд Насанд Хүрэгчдийг Хамгаалах бодлоготой дэлгэрүүлэн танилцахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу. Дэлхийн Зөнгийн ажилтнууд болон түншүүд МУ-ын хуулиуд болон энэхүү бодлогын дагуу хүүхэд хамгааллын аливаа зөрчлийг мэдээллэх үүрэг хүлээдэг.

    Хэрэв танд асуулт, санал хүсэлт байвал mongolia@wvi.org хаягруу и-мэйл бичих мөн (+976) 7015 5323 утсаар холбогдох боломжтой.