Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

    ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

    Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, холбон зуучлах үйлчилгээг орон нутгийн болон үндэсний хэмжээнд сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн олон улсын аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

    • 2017 онд 7,220 нэн эмзэг хүүхэд, 3,853 гэр бүл “Гэрээр айлчлах аргачлал”-д хамрагдаж дэмжлэг авсан байна. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай илүү өргөн ойлголттой болж “Гэрээр айлчлагч” нараар дамжуулан төрийн үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авчээ.
    • 2016-2017 онд нийтдээ 251 “Оролцоод хөгжье” амьдрах ухааны клубт 3,371 хүүхэд тэр дундаа нэн эмзэг хүүхдүүд хамрагдсан байна.
    • 2017 онд хүүхдийн эсрэг хүчирхийллээс өөрийгөө хамгаалах, хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх, холбон зуучлах үйлчилгээний тухай сургалт явуулж, 31,269 хүүхдийг хамруулсан.
    • Орон нутгийн хамтарсан багийн 2,600 гишүүд хүүхэд хамгааллын зөрчлийг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтанд суусан байна.
    • 15,800 эцэг эх, асран хамгаалагчийг хүүхэд хамгаалал, сайн эцэг эх байх, эерэг хүмүүжлийн арга, хүүхдийн үнэт зүйлсийн талаар сургалтанд хамруулжээ.
    • 2017 оны 6 сарын 1-ний Хүүхдийн эрхийн өдөр “Хүүхдийг бие махбодийн хүчирхийллээс сэргийлэх” аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эхлүүлсэн бөгөөд нээлтэнд 10,000 эцэг эх, хүүхдүүд хамрагджээ.

    "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё" хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл

    Уг  төсөл нь хамгийн эмзэг өрхийн хүүхдийг амьдрах ухаанд сургах, дэмжих замаар хүүхэд гэр бүл, орон нутагтаа амар тайван, аз жаргалтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд чиглэнэ.

    Төслийн зорилго нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, зорилтот сургууль, хороодтой хамтран "Баяр хөөртэй гэр бүл”, “Хүмүүжлийн эерэг арга”, “Оролцоод хөгжье”, “Гэрээр айлчлагч” зэрэг олон оронд туршигдсан арга аргачлалуудаар  дамжуулан орон нутгийн иргэдийг чадавхжуулах юм.

    2017 онд энэ төслийн хүрээнд нийтдээ 987 ажилтныг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдний 160 нь орон нутгийн "Хүүхэд хамгааллын баг"-ийн гишүүд, 74 нь Гэрээр айлчлагч, 38 нь “Оролцоод хөгжье”, 47 нь “Баяр хөөртэй гэр бүл” аргачлалын чиглүүлэгч нар байлаа.