Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт” төслийн хүрээнд үндэсний төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

    “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт” төслийн хүрээнд үндэсний төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

    2022 оны 6-р сарын 10

    АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилттэй “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөлтэй хамтран ажиллаж, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд “Гэрээр Айлчлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагуудтай Дэлхийн Зөн олон улсын байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж өнгөрлөө. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон тус 5 дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

    “Гэрээр Айлчлагч” нь олон улсад туршигдсан, зорилтот өрх нь хүүхдээ асран халамжлах, хамгаалах, хөгжүүлэх, гэр бүлийн бүрэн дүүрэн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэдэг аргачлал юм. “Гэрээр Айлчлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар Лантуун Дохио, Монголын Сайн Дурынхны Төв, Боловсрол Ирээдүйн Хөгжлийн Гарц, Өсвөр үеийн Хөгжлийн Төв, Монголын Скаутын Холбоо зэрэг 5 төрийн бус байгууллагууд шалгарсан байна.                          

    АНУ болон Монгол Улсын Засгийн газрын 2020 онд байгуулсан Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт гэрээний хүрээнд Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас Азийн Сантай хамтран 2020-2024 онд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг хэрэгжүүлж байна. Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт гэрээ нь Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдийн бие махбодын болон сэтгэл санааны гэмтэл хохирлыг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ, тусламж үзүүлэх, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлж, хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, эдгээр үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, сайжруулах зорилго бүхий төсөл юм.


    Other projects implemented under the World Vision Program