"Хүүхэд хөгжил, хамгаалал" өдөрлөг боллоо
Чингэлтэй дүүргийн сургуулиудад "Хүүхэд, хөгжил, хамгаалал" өдөрлөгийг зохион байгууллаа

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ” өдөрлөг
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөр “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ” өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Нэг дүгээр сарын 24-ны өдөр болсон тус өдөрлөгөөр хүүхдийг үл хайхрах, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөх, цахим орчны халдлагаас хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 17, 37, 39, 49, 57, 61, 72, 117, 140, 46-р сургуулийн 6-12-р ангийн 6889 хүүхдэд нэгэн зэрэг “Хүүхэд хамгаалал” видео хичээлээр мэдлэг олгож, судалгаа авсан.

Уг судалгааны үр дүнгээс хамаарч хүүхдийг гэр бүл болон нийгмийн бүхий л орчинд хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, сургалт нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргана. МҮОНРТ-ын “Хурд” агентлаг, ТВ6 телевиз арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлан хамтарч ажиллалаа.
