Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжин ажиллах сургагч багш бэлтгэгдлээ

    ХЗДХЯ, АХБ-тай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “G9198-МОН:Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-аас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжин ажиллах сургагч багш, дэмжих бүлгийн хөтөлбөр” зөвлөх үйлчилгээгээр “Сургагч багш” бэлтгэх цахим болон танхим хосолсон нийт 70 цагийн сургалтыг 2022 оны 6 сарын 20-ны өдрөөс 7 сарын 1-ний өдрийг дуустал Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад анх удаагаа туршигдаж байгаа юм.

    Дээрх үйл ажиллагаанд Олон улсын хөгжлийн зөвлөх Норико Сайто Порт өөрийн биеэр оролцон “peer counseling” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие биедээ зөвлөн туслах замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдээлэх боломжтой олон улсын сайн туршлагыг хүргэлээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх бодлого, журмын хэрэгжилт, хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

    Сургалтын төгсгөлд төслийн 5 орон нутгаас сонгогдсон 30 хүн “Сургагч багш”-ийн батламжаа гардан авч Дэмжих бүлгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авахад зөвлөн туслах дараагийн ажилдаа шамдан орлоо.


    Other projects implemented under the World Vision Program