Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХӨЛ ХОРИО - ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - ХӨЛӨГТ ТОГЛООМ

    Хөл хорионы үед гэр бүлийн бүх гишүүд хөлөгт тоглоомоор хамтдаа тоглон чанартай цагийг өнгөрүүлж бие биенээ илүү ойлгож мэдрэх, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно.

    Дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Монгол улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч олон нийтийн хөл хориог тогтоосон учир олон нийтийг хамарсан бүх ажлууд хойшлогдоод байгаа.    

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хувьд төсөл хөтөлбөрийн хүүхэд гэр бүлүүдэд чиглэн хийгдэхээр төлөвлөсөн хөгжлийн үйл ажиллагаа, сургалтууд цуцлагдсан ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ажиллахыг хичээж байна.

    Үүний нэг жишээ нь Өвөрхангай аймаг дах манай “Өрхийн хөгжил-320” төсөл Хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суурилсан “Хөлөгт тоглоом”-ын багцыг боловсруулж төсөлд хамрагддаг өрхүүддээ COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж болон гар ариутгагчийн хамт хүлээлгэн өглөө.

    Энэхүү хөлөгт тоглоомыг гэр бүлийн бүх гишүүд хамтдаа тоглох бөгөөд тоглоомоор дамжуулан гэр бүлийн чанартай цагийг нэмэгдүүлэх, бие биенийгээ илүү ойлгож мэдрэх, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой.

    Одоогийн байдлаар Дэлхийн Зөн ОУБ шинэ коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд 15 аймаг, 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд орсон 7010 өрхөд 700,000,000 төгрөгийн хүнсний яаралтай тусламжыг үзүүлээд байна.

    Хүүхэд бүр гэр бүлдээ эрүүл чийрэг, амар тайван, аз жаргалаар дүүрэн өсөн торних болтугай!


    Other projects implemented under the World Vision Program