Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    АНУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг 2020 оны 4 дүгээр сард байгуулсан билээ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэл нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх Монгол улсын төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх ба АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын буцалтгүй тусламжаар Дэлхийн Зөн олон улсын байгууллага болон Азийн Сан хамтран “Хүүхэд хамгааллын компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг хэрэгжүүлж байна.

    Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагад хүүхдэд ээлтэй 5 өрөө байгуулахаар төлөвлөсөн ба үүнээс энэ удаад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст тус тус нийт 3 өрөө ийнхүү ашиглалтад орлоо. Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэдтэй ярилцлага хийх, мэдүүлэг авах үед хүүхэд таагүй үйл явдлыг эргэн санах шаардлагатай болж дахин цочролд орохоос сэргийлэх, хүүхдийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй тайван байлгаж, хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү өрөөг ашиглах юм.

    Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Майкл Клечески, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, цагдаагийн байгууллагын албан хаагчид болон төслийн багийнхан оролцов.


    Other projects implemented under the World Vision Program