Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • “Эрүүл ахуйн аян - 2020”

    Улаанбаатар хотод 200,000 өрх нүхэн_жорлон хэрэглэж байгаа бөгөөд 85% нь стандарт бус, чанарын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашигладаг байна.


    Улаанбаатар хотод 200,000 өрх нүхэн_жорлон хэрэглэж байгаа бөгөөд 85% нь стандарт бус, чанарын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашигладаг байна.

    Тэгвэл Эрүүл Мэндийн Яам, ДЭМБ, UNICEF Mongolia, WASH Action of MongoliaМонголын Улаан загалмайн нийгэмлэг, USAID Mongolia, Дэлхийн Зөн Монгол хамтран COVID-19 цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд “Эрүүл ахуйн аян-2020”-ыг 9-р сарын 30 хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

    Энэ аяны хүрээнд дээрх мэргэжлийн байгууллагууд иргэдэд  жорлонгийн бүхээг, шал, хаяавч, агааржуулалтын_хоолойг хэрхэн стандартын дагуу, зөв хийх,  засаж сайжруулах, халдваргүйжүүлэх талаар маш энгийн, ойлгомжтой, дагаад хийхэд хялбар зааварчилгаа, мэдээллийг цувралаар хүргэнэ.

    Харин иргэд тэр зааварчилгааны дагуу өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж цэвэр, аюулгүй орчинд амьдрах боломжийг өөрсдөө бүрдүүлэх юм. Одоогоор нийслэл хотын болон хөдөө орон нутгийн олон байгууллага, хамт олон, иргэд “Эрүүл ахуйн аян-2020”-д нэгдэн хамтран ажиллаж байна.

    Та бүхэн энэхүү аянд нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: Эрүүл Ахуйн Аян 2020/Hygiene Campaign 2020 болон Дэлхийн Зөн Монгол/World Vision Mongolia Facebook хуудсыг дагаарай. 

    Нүхэн жорлонгоо сайжруулж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя!




    Other projects implemented under the World Vision Program