Үерийн эрсдэлээс сэргийлэх төслийн хүрээнд СХД 40-р хороонд үерийн ус зайлуулах хоолой суурилуулагдаж байна.
Дасан Зохицох сан болон НҮБ-ын Хабитат-ын хамтарсан санхүүжилттэй төсөл

Дасан Зохицох сан болон НҮБ-ын Хабитат-ын хамтарсан санхүүжилттэй "Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн эрсдлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд Баганадант ХХК нь үерийн ус зайлуулах 446 метер урттай төмөр бетон хоолой барих ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү үерийн ус зайлуулах хоолой нь баянхошуу тойрог орчмын автозамын доогуурх үерийн ус гаргуурын хоолойгоор ус урсаж айлын хашаа болон гудамж талбайд тархаж усанд автуулдаг байдлыг зогсоох юм. Ингэснээр нийт 18.7 га талбай хамгаалагдаж 420 орчим өрхийн амьдрах орчинг сайжруулах юм.
