Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Үндэсний захирлын мэндчилгээ


    Хүндэт хамтрагч байгууллагууд, ивээн тэтгэгчид болон ажилтнуудаа

    Та бид асар хурдан өөрчлөгдөж буй цаг үед ажиллаж амьдарч байна. Дижитал технологи, нийгмийн эерэг хөгжил цэцэглэлт зэрэг олон эерэг сайн өөрчлөлтүүд нь бидний амьдралд боломжуудыг авчирч амьдралын түвшин болон чанарыг сайжруулж байгаа нь гарцаагүй.

    Үүний зэрэгцээ өвчин тахал коронавирус, байгаль орчны доройтол, нийгмийн тэгш бус байдал зэрэг ноцтой асуудлууд нь олон хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралыг доош нь татаж ядуурал, хүчирхийлэл, тэгш бус байдлын ангал руу түлхэж байгааг олон улсын байгууллагууд болон Дэлхийн Зөнгийн хийсэн судалгааны үр дүн тод харуулж байна.


    Энэ цаг үед эмзэг бүлгийн хүүхдүүдийн хэрэгцээг мэдэрч, тэдэнд туслахаар Дэлхийн Зөнтэй нэгдэн ажиллаж байгаа хамтрагч байгууллагууд, ивээн тэтгэгчиддээ маш их талархаж байна. Та бүхний үлгэр дууриал, нөлөөллөөр улам олон хүмүүс болон байгууллагууд бусдад туслах зүрх сэтгэлтэй болж байгаа нь Монголын ард түмний өгөөмөр зан заншлыг сэргээж, улмаар хэнийг ч ардаа үлдээлгүй, тэгш оролцоотой шударга нийгмийг хамтдаа цогцлоох үйлс маань урагшилж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Зөн хүүхэд хамгаалал болон оролцоо, өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг сайжруулах, ус ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, нэлээдгүй амжилтанд хүрч олон хүүхдүүд, гэр бүлүүдийн амьдралыг өөрчилж чадсандаа маш их баяртай байна. Энэхүү ажлыг гар бие оролцон хийхэд залбирал, сэтгэл санаа, ухаан бодлоороо хүчин зүтгэж байгаа ажилтнууддаа баярлаж байгаагаа илэрхийлье.


    Дэлхийн Зөнгийн цаашдын зорилго, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн тайлан, ололт амжилт, суралцсан зүйлс, ялангуяа олон арван хүүхдүүд, хүмүүсийн сайхан түүхүүдийг та манай хуудаснаас уншиж мэдэж, урам зориг авна гэдэгт итгэж байна.


    Хүүхдийн сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэхэд манай байгууллага үргэлж бэлэн байх
    болно.

    Баярлалаа,

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал

    Б.Болорцэцэг