ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА CPC PROJECT

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь хүүхэд хамгаалал ба оролцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Сонгон шалгаруулалтын дугаар: 01/23CPC
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь эрх бүхий оролцогчдоос “Хөдөлмөрийн хяналтын болон хүүхдийн эрхийн улсын байцаагчдад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байж болзошгүй хүүхдийг таньж илрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах” -ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн үнийн санал холбогдох материал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд Procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 11:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн
Харилцах утас: 70155323 -100, 120