ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй MASAM2 төслийн баг төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд төсвийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх зорилтын хүрээнд аймгуудын 2022 оны батлагдсан төсвийн мэдээллийг нэгтгэн боловсруулж “Иргэдийн төсөв-2022” товхимол бэлтгэх ажлыг эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Иргэдийн төсөв-2022 товхимол иргэдэд хүрхэд бэлэн боллоо.

Монгол улсын төсөв, иргэдийн төсвийн ойлголт болон тус товхимлыг танилцуулах, аймагт хүлээлгэн өгөх уулзалтыг Дэлхийн банкны улсын салбарын ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг, Дэлхийн банкны зөвлөх П.Ганчимэг, Ж.Мягмар, ДЗМОУБ МASAM 2 төслийн баг, Өвөрхангай аймагт төслийг хэрэгжүүлж буй ажлын хэсэг, ТББ-ууд хамтран 2022 оны 04-р сарын 29 өдөр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэд, нийт 92 хүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч С.Ундрах нар оролцож Иргэдийн төсвийн ач холбогдлыг өндөр түвшинд үнэлж, цаашид жил бүрийн иргэдийн төсвийг боловсруулж иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн уулзалтад оролцсон иргэдээс аймаг орон нутгийнхаа батлагдсан төсвийн төлөвлөлт, төсөвлөлтийн үйл явц хэрхэн явагдаж байгааг ил тод шууд ойлгох боломжийг олгосон товхимол болсонд талархаж байна.