Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Сонгон шалгаруулалт Газар тариалангийн тоног төхөөрөмж


    Газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ханган нийлүүлэгч сонгон шалгаруулах тухай зарлал

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд  зорилтот нутгуудад туршилтаар малын тэжээлийн ургамал тариалах замаар орон нутгийн иргэд, малчдын малын тэжээлийн ургамал тариалах сэдлийг бий болгож тариалалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд доорх газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авах хэрэгцээтэй байгаа болно. Нийлүүлэх эрх бүхий этгээдийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

    1. 1. Тариалангийн хашааны төмөр шон- 2080ш
    2. 2. Хашааны тор- 5200м
    3. 3. Өргөст төмөр тор- 10400м
    4. 4. Төмөр утас- 80 боодол
    5. 5. Бороожуулах усалгааны систем- 20га
    6. 6. Усалгааны шланк- 200м
    7. 7. Усалгааны помп- 4ш
    8. 8. Усалгааны помпны сорох хоолой- 4ш
    9. 9. Өвсний сэрээ- 40ш
    10. 10. Үрлэгч- 4ш
    11. 11. Усны нөөцийн сав- 4ш

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org  и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт  илгээж дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын жагсаалтыг авна.

    Оролцогчийн үнийн санал болон холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2023  оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.

    Харилцах утас: 70155323 -156, 90805580


    Other projects implemented under the World Vision Program