COVID-19-өөс сэргийлэхэд үзүүлж буй хоёрдугаар ээлжийн тусламж
Бид хоёрдугаар ээлжийн хүнсний багцын тусламжыг НҮБ-ийн Хүүхдийн сан болон Child Fund Korea байгууллагуудын санхүүжүүлтээр нийслэлийн 24 цагийн цэцэрлэгт явдаг 250 хүүхдийн гэр бүлд үзүүлж эхлээд байна.

Дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн “COVID-19” буюу коронавирусын дэгдэлт улам нэмэгдэж буй энэ хүнд үед хамгийн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлүүдэд анхаарлаа төвлөрүүлэн тэднийг дэмжих нь бидний тэргүүлэх зорилт юм.
Вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд чанар сайтай хоол хүнс хэрэглэн дархлаагаа дэмжиж байх шаардлагатай учраас манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг бүх аймаг сумд, дүүргийн эрсдэл өндөртэй нөхцөлд амьдардаг 3,376 айлд хүнсний багц, гар ариутгагч, ахуйн ариун цэврийн материал, нүүрс тараасан.
Тэгвэл бид хоёрдугаар ээлжийн хүнсний багцын тусламжыг НҮБ-ийн Хүүхдийн сан болон Child Fund Korea байгууллагуудын санхүүжүүлтээр нийслэлийн 24 цагийн цэцэрлэгт явдаг 250 хүүхдийн гэр бүлд үзүүлж эхлээд байна.

Мөн бид төрийн байгууллагууд болон бусад хамтрагч нартайгаа хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зан үйлийг сурталчлах, олон нийтийг аюулгүй байдлаа хэрхэн хангах, цаашид хэрхэн хариу арга хэмжээ авах талаар төлөвлөн ажилладаг.
Коронавирусын эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцэж байгаа энэ үед зүйлшгүй бусдын тусламж хэрэгтэй тэдгээр хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байгаа НҮБ-ийн Хүүхдийн сан болон Child Fund Korea байгууллагын хамт олонд баярлалаа.
Тиймээс бид хүүхдэд туслах хүсэлтэй байгууллага хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна.