Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Covid19-ын эсрэг тусламжийн багцыг 1,000 өрхөд тараалаа

    Уг тусламж нь Лоринет Сангийн санхүүгийн дэмжлэгтэй тараагдаж байгаа юм.

    Лоринет сангийн санхүүжилттэй Covid-19 эрсдэлээс хамгаалах, яаралтай үеийн хүмүүнлэгийн  тусламж нь 2 үе шаттай явагдаж байгаа ба эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Бага-Хангай, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн гэр хороололд оршин сууж буй 7 өрхөд хоол хүнс, эрүүл ахуйн багцыг тараалаа.

    Lorinet сан нь (https://www.lorinetfoundation.org/) Болор, Пьер Лоринет нарын зүгээс эмзэг бүлгийн хүүхэд, залуучууд болон тэдний гэр бүлийн амьдралд эерэг, тогтвортой нөлөөллийг бий болгох зорилгоор анх 2013 онд байгуулагдсан гэр бүлийн сан юм. Уг сан нь Швейцарь, Сингапур, Монгол зэрэг улсад салбар оффисуудтай бөгөөд Зүүн Өмнөд Ази болон Франц, Монголын эмзэг бүлгийн иргэдийн боловсрол, ажил эрхлэлт, цэвэр ус, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, санаачлагуудыг дэмжин ажилладаг билээ.

    Энэхүү хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийн эхний үе шат болох COVID-19 вирусын тархалтын эрсдэл болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой яаралтай үеийн хариу тусламжийн “Хоол хүнс, эрүүл ахуйн багц”- д  гурил (25 кг), цагаан будаа (5 кг), ургамлын тос (2 литр), овъёос будаа (5 кг) гоймон (5 кг), элчин чихэр (2 кг), амны хаалт, саван, ариутгагч зэрэг  өрхийн нэг сарын хэрэглээ багтав. 

    Мөн ирэх 8-р сард зорилтот өрхүүдийн 1,000 хүүхдэд “Сургуульд бэлэн” боловсролын багцыг тараахаар төлөвлөж байна.

    Дэлхий нийтээрээ хүнд үеийг туулж буй энэ цагт бид хамгийн хохирол багатайгаар даван туулахын төлөө хамтдаа зүтгэцгээе!

    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program