ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Driver for Bor-Undur 2 Area Program

    2022-05-03 09:00 - 2022-05-17 17:30
    in Khentii province

    Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 орон нутгийн хөтөлбөрт “Жолооч” албан тушаалд ажилтан сонгон шалгаруулж авна.

    Жолооч албан тушаалын зорилго нь зөвшөөрөгдсөн зорчигчдыг аюул осолгүй тээвэрлэх, бараа үйлчилгээг (мэдээлэл) хүргэх, автомашины засвар үйлчилгээг тогтмол хийх, хийлгэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, бараа бүтээгдэхүүнийг төсөл хөтөлбөрүүдэд хурдан шуурхай хүргэх үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хуваарилалт, зохицуулалт, тээврийн үйлчилгээг төлөвлөх, зохицуулах тал дээр удирдлагад тусламж дэмжлэг үзүүлэх юм.

    ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

    ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАСВАР ҮЙЧИЛГЭЭ, АРЧИЛГАА

    • Тээврийн хэрэгслийн өдөр тутмын ажиллагааг шалгаж, аюулгүй ажиллагааны хэрэгслийг нэн даруй солих буюу тээврийн хэрэгсэлд шаардлагатай хэрэгслүүд, эд анги, аюулгүй ажиллагааны иж бүрэн хэрэгслээр хангагдсан эсэхэд анхааран тээврийн хэрэгслийн шатахууны банкинд хангалттай хэмжээний түлш байгаа эсэхийг хянах.
    • Тээврийн хэрэгслийн үйлчилгээний бүртгэлийг хөтөлж, бүртгэлийг байнга шинэчилж байх, шаардлагатай  тохиолдолд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын барааг ачиж, буулгах
    • Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх засварын зохих хуваарийг боловсруулж, батлагдсан журмыг дагаж мөрдөнө.

    ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ

    • Зорчигчид болон бараа бүтээгдэхүүнийг аюул осолгүйгээр хүрэх газарт хүргэх бөгөөд бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бүх цаг үед хариуцан өдөр бүр шаардлагатай үйлчилгээг хийж, тээврийн хэрэгслийн дотор болон гадна талыг цэвэрлэж байх. Дэлхийн Зөнгийн оффис эсвэл төслийн удирдамжийн дагуу хуваарилагдсан орон зайнд болон шөнийн зогсоол дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж байрлуулах.
    • Дэлхийн зөн ОУБ-ын тээврийн хэрэгслийн бодлогыг зөв мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулан, аюулгүй байдал, ашиглалтын талаар мэдээлэх.
    • Тээврийн хэрэгсэл ашиглалтын зохих техникийн нөхцөлд нийцсэн эсэхийг байнга анхаарч, шалган тогтоож, тээврийн хэрэгслийн даатгалын гэрчилгээний хуулбар болон бүртгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд хадгалах
    • Тээврийн хэрэгслийг архи тамхигүй орчин байлгах бөгөөд аливаа эвдрэлээс тээврийн хэрэгслийн дотор талыг хамгаалж, тааламжгүй үнэр үүсгэхгүй, мөн тээврийн хэрэсэлд ус оруулахаас зайлсхийх.
    • Жолоодлогын аюулгүй байдлыг хангахын тулд удирдлагаас шаардсан эмнэлгийн үзлэг, нүдний харааны шинжилгээ хийлгэх.
    • Аливаа аюултай, хүнд хэцүү замын нөхцөл байдал, зам хаасан тухай, аюулгүй байдал алдагдсан тухай, чухал гэж үзсэн бусад мэдээллийг  шууд удирдлага болон Үндэсний oффисийн зохих ажилтанд мэдээлэх.

    БУСАД

    • Зорчигчид болон Ханган нийлүүлэгчидтэй харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах
    • Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үйл ажиллагааны болон библи хуваалцах нөхөрлөлийн цагт идэвхтэй оролцох
    • Шууд удирдлагаас даалган өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд ОНХ-ийн үйл ажиллагааны чанарт өндөр үр нөлөө бүхий нийтийг хамарсан үйл ажиллагаанд багийн гишүүдийг дэмжин оролцох

    Тавигдах шаардлага

    Боловсрол

    • Бүрэн дунд боловсролтой
    • B, C, D ангиллын жолооч
    • Мэргэшсэн жолооч бол давуу тал болно
    • Их, дээд сургууль төгссөн байж болно (заавал шаардахгүй)

    Ажлын туршлага

    • 5-10 жилийн жолоочоор ажиллаж байсан туршлагатай
    • Сүүлийн 5 жил жолоочоор албан байгууллагад ажилласан байх

    Мэдлэг, ур чадвар

    • Автомашины хөдөлгүүрийн эд анги, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй, механик ур чадвартай байх
    • Жолооны тэмдгийн талаарх мэдлэгтэй бөгөөд газрын зургийг унших чадвартай байх
    • Анхны тусламж үзүүлэх болон хүүхэд хамгааллын асуудлыг мэдээлэх мэдлэгтэй байх
    • Хүмүүнлэгийн салбарын талаар болон Дэлхийн зөн ОУБ-ын зорилго, алсын харааны талаар ойлголттой байх
    • Харилцааны чадвар, манлайллын чадвар, багийн хариуцлагатай гишүүн болох чадвартай
    • Байнгын суралцах, өсч хөгжих хандлагатай байх

    Бусад шаардлагууд

    • Замын хөдөлгөөний зөрчлийн талаарх түүхгүй байх
    • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутаг явах боломжтой

    Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал дараах материалыг бүрдүүлэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны 17:30 цагаас өмнө Төв оффисын байранд авчирч өгөх эсвэл recruitment_mongolia@wvi.org цахим хаягаар илгээж болно.

    Бүрдүүлэх материал

    • Товч намтар (CV)
    • Ажилд орох өргөдөл (Cover letter)
    • Анкет бөглөх (оффис дээрээс авах
    • Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Зүүн дөрвөн зам, Соманг плаза 4 давхар,  Дэлхийн зөн Монгол ОУБ
    • Утас: 70155323 (128)

    Other projects implemented under the World Vision Program