Сонгинохайрхан Орон нутгийн хөтөлбөрийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг, тусгай хэрэгцээтэй 12 хүүхэд болон тэдний эцэг эхчүүдэд зориулан "Хүүхдийн хөгжил, хамгаалалд хүүхдийн оролцоо" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр эцэг эхчүүдэд хүүхдийн оролцоо, хамгааллын талаар ерөнхий ойлголт өгч, "Энэрлийн түүчээ" ТББ-тай хамтран эерэг хөгжил, хандлагын талаар сургалт орлоо. Сургалтын үеэр хүүхдүүдээ хэрхэн зөв замаар дэмжиж, нийгмийн идэвхтэй оролцогч болгох талаар туршлага хуваалцаж, ярилцлага хийлээ. Мөн оролцогч хүүхдүүдийг урамшуулан, өөрсдийн давуу болон сул талаа олж илрүүлэхэд зориулсан дасгал ажлуудыг хийлгэлээ.
"Хүүхдийн хөгжил, хамгаалалд хүүхдийн оролцоо" сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
