Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд 370 ширхэг эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө.

    Энэхүү туслалцааг олон улсын стандартын дагуу цаг тухайд нь хүлээлгэн өгч байгаа юм.


    Улаанбаатар, 2021 оны 02-р сарын 10-ны өдөр: Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд ЭМЯ-нд Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд зориулан 370 ширхэг эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө.  

    Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд Ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 370 эмнэлгийн тоноглогдсон ор хандивлалаа.

    Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн хэрэгцээнд тулгуурлан үзүүлж буй энэхүү туслалцаа нь ЭМЯ болон улсын эмнэлгүүдийг Ковид-19-ийн эсрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангах, халдвар авсан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх юм.  

    Энэ үеэр, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тоо өдөр  ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед Европын Холбооны санхүүжилттэй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд хүндэрсэн өвчтөнүүдэд шаардлагатай эмчилгээний ор хандивлан тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлье. Европын Холбоотой хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн ажилчдыг хариу арга хэмжээний ур чадварт сургах, эмзэг бүлгийн иргэдэд туслах, вакцин нийлүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад Монголын ард түмэн, Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид эдгээр эмнэлгийн орнуудыг энэ цаг үеийн хамгийн чухал тусламж гэж харж байгаа ба хэрэгцээтэй газар нь хуваарилж, үр дүнтэй байх тал  дээр анхаарах болно” гэж хэлэв.

    Ковид-19 хямралын хариу арга хэмжээний үеэр Европын Холбоо Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэхийн хамт Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан ХристеаӨнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд COVID-19 -р өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах 315,000 евро буюу 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглогдсон эмнэлгийн орыг хүлээлгэн өгч байна. COVID 19-ийн дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ шаардлага улам бий болж буй энэ үед уг тусламжийг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Астра Зенека (Astra Zeneca)-ын 163.200 тун, Файзер (Pfizer)-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж онцлов.

    Уг Ковакс хөтөлбөрт Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын зүгээс Европын Комисс-р дамжуулан 500 сая Евро, Европын Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 350 сая нийт  850 сая еврогийн санхүүжилт оруулаад байгаа юм.

    Уг үйл ажиллагаанд оролцож буй ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей ДиордицаДЭМБ-ын зүгээс Ковид 19-ын үед нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалтуудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах талаар ЕХ-ны төлөөлөгчийн газарт зөвлөмж өгч хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ДЭМБ-ын зүгээс Европын Холбоо болон бусад түнш байгууллагуудтай цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, шийдлийг олохын тулд үргэлжлүүлэн хамтарч ажиллана. Энэхүү боломжийг ашиглан Эрхэмсэг ноён Элчин сайд Траян Христеа болон Европын Холбоо, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний Захирал хатагтай Б.Болорцэцэг нарт “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд цагаа олсон дэмжлэг туслалцааг үзүүлж байгаад дахин талархал илэрхийлье” гэв.

    Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал хатагтай Б.БолорцэцэгЕвропын Холбооны санхүүжилттэй Хамтдаа даван туулъя төслийн хэрэгжүүлэгчээр хамтран ажиллаж болсондоо таатай байна. Эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс олон улсын стандарт хангасан эмнэлгийн 370 ширхэг ор ханган нийлүүлэгдэж байгаа. Цаашид төслийн хүрээнд зорилтот өрхүүдэд чиглэн Ковид 19-ын сөрөг нөлөөг даван туулахад орон нутгийн түвшинд хамтран ажиллах болно” гэж хэллээ.  

    Европын Холбоо болон бусад хандивлагч, түнш байгууллагуудтай хамтран Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас  Ковид 19-ын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор  өнгөрсөн хугацаанд нийт 357,000 хүмүүст түүний дотор 242,000 хүүхдүүдэд хүрч туслалцаа үзүүлсэн байна.

    Төслийн  мэдээлэл

    Европын Холбооны санхүүжилтэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл нь 2021 оны эхээр хэрэгжиж эхэлсэн.  Тус төслийн үндсэн зорилго нь Ковид-19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.  

    "Хамтдаа даван туулъя" төслийн хүрээнд 370 эмнэлгийн орнуудыг ЭМЯ болон ДЭМБ-ын одоогийн хэрэгжиж буй стандартын дагуу цаг хугацаанд нь хүлээлгэн өгч байгаа юм.


    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program