×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • GRANT PROJECTS

    Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийг дэмжих энэхүү төсөл өнгөрсөн онд нээлтээ хийж Завхан аймгийн зорилтот 12 суманд хэрэгжиж эхэлсэн.

    “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл

    Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ыг чадавхжуулж, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төсөл өнгөрсөн онд нээлтээ хийж Завхан аймгийн зорилтот 12 суманд хэрэгжиж эхэлсэнээр аймгийн эдийн засагт тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

    Францын Дэлхийн Зөнгөөр дамжуулан Европын холбооноос авсан 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөл, бусад ИНБ-ууд хамтран Монгол улсад, тэр дундаа орон нутагт анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог.

    Төслөөс орон нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ИНБ, төрийн байгууллагууд хамтран орон нутгийн бичил бизнес, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ОН-ийн болон үндэсний зах зээлд гарган өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

    ИНБ-уудыг чадавхжуулах зорилгынхоо хүрээнд “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл ИНБ-уудын сүлжээг бий болгож "Зохицуулах зөвлөл"-ийг 7 ИНБ-ын төлөөлөлтэй байгуулан тухайн байгууллагууд нь жил жилээр ээлжлэн зөвлөлийг удирдана.

    Өнгөрсөн 1 жилийн хугацаанд төслийн баг, Зохицуулах зөвлөл хамтран 13 удаагийн сургалтаар 20 гаруй ИНБ-ын 400 гаруй хүнийг:

    - хувь хүний хөгжил, манлайлал
    - санхүүгийн менежмент
    - байгууллагын алсын хараа
    - стратеги хэрхэн боловсруулах
    - төсөл хэрхэн бичих зэрэг сургалтуудад хамруулж чамлахааргүй үр дүн гарч байна.

    Төсөл 3 аргачлалаар хэрэгжих бөгөөд үүний нэг нь "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" юм. Олон улсад туршигдсан энэ аргачлал нь хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал зэрэг хүний дээд эрх ашгийг хангах нийгмийн суурь үйлчилгээг сайжруулахад орон нутаг болон төр захиргааны байгууллагууд хоорондоо харилцан ярилцах замаар нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

    Дэлхийн Зөн ОУБ "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг өмнө нь эрүүл мэнд, боловсрол зэрэг тогтсон стандарттай салбарт хэрэгжүүлж байсан туршлагатай бол энэ удаад төслийн хүрээнд "эдийн засаг" гэсэн стандарт тогтоох боломжгүй том салбарт анх удаа хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.


    Other projects implemented under the World Vision Program