Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” сэдэвт цахим хакатон боллоо.

    Уг хакатоноор дамжуулан Монголд анхан шатны тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загвар гаргахаар зорьжээ.

    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Стартап Монгол", "Анрид"-ийн баг Дэлхийн Банк, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Японы Хүүхдийг Ивээх сан болон Глоб Интернешнл төвтэй хамтран “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг энэ сарын 18-20-нд амжилттай зохион байгууллаа. Уг хакатоноор дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд үйлчилгээ үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загвар гаргахаар зорьжээ.

    Эхний шатанд 130 гаруй оролцогч, 30 гаруй баг бүртгүүлснээс II шатны шалгаруулалтын дүнд шилдэг 20 багийн төлөөлөл 54 цагийн турш асуудлаа тодорхойлон, санаагаа хөгжүүлэн ажилласан байна. Технологи хөгжүүлэгч, дизайнер, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид гэхчлэн чиглэл чиглэлээр мэргэшсэн залуусаас бүрдсэн багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэ санаа, шийдлээ уралдууллаа.

    Шүүгчид шилдэг гурван багийг шалгаруулснаас,“Chiron” баг гар утасны апп ашиглан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрт илрүүлэгийн талаар цогц дата мэдээллийг эрүүл мэндийн товлолын дагуу хүлээн авахаас гадна анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа холбогдох байгууллагад уламжлах боломжийг нээх шийдэл боловсруулснаар ялагч боллоо. Мөн хэрэглэгчийн үзлэгийн түүх, шинжилгээний хариу, эмийн жорын мэдээллийг архивлан хадгалж, өгөгдлийн дата сан бүрдүүлэх болон алслагдсан бүс нутагт, интернэтгүй үед ч ашиглаж болох боломж зэрэг давуу талуудаараа онцлог байв.

    Харин эрт илрүүлэгийг чиглүүлэх алгоритм ашиглан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх, газрын зураг ашиглан эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний систем боловсруулах шийдэл гаргасан “Хөөрхөн” баг II байрт шалгарсан байна. Тэдний санал болгосон шийдэл нь гар утсаар дамжуулан аливаа эмнэлгийн байршил, мэдээллийг сонгож, түүний үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүй, орчны тохижилт зэрэгт үнэлгээ өгч, улмаар санал хүсэлт илгээх болон хүлээн авах боломжтой систем аж.

    Тэгвэл III байрт өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулах, өрхийн эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай  мэдээлэл, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, эргэх холбоо тогтоох шийдэл дэвшүүлсэн “MyHealth” баг шалгарчээ. Хэрэглэгч гэр бүлийн бүртгэлийг үүсгэснээр, харьяа өрхийн эмнэлэгтэйгээ холбогдож эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг зэрэг үйлчилгээнд хамрагдах, тогтмол сонордуулга хүлээн авах боломжийг гар утасны апп-аар дамжуулан олгох юм. Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээ, чанартай холбоотой санал хүсэлтээ илгээх, эмчийн цаг авах, эмч ажилчдыг үнэлэх системийг боловсруулжээ.

    Тус хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд хакатоноор гарсан шилдэг шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, холбогдох чадавх бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.  


    Other projects implemented under the World Vision Program