×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • M2M - NAKI's CHRISTMAS Day - ГАЛА КОНЦЕРТ-2018

    "M2M - NAKI's CHRISTMAS Day" гала тоглолтийг Дуучин, Продюсер Накитай хамтран зохион байгуулж байна.

    Дэлхийн Зөн Монгол Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Хүүхэд Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон хийдэг. Хандив босгох Гала тоглолтийг Дуучин, Продюсер Накитай хамтран M2M - NAKI's CHRISTMAS Day concert зохион байгуулж байна. Хүүхэд Хөгжлийн хөтөлбөрийн энэ удаагийн хандив босгох арга хэмжээнд бид Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавин зохион байгуулж байна.

    Энэхүү Зул сарын баярын үдшийн тоглолтод Дуучин НАКИ та бидний сэтгэл зүрхэнд шингэсэн дуунуудыг амьлуулан, өөрийн шинэ уран бүтээлийг толилуулах ба арга хэмжээний хүлээн авалтийг салбартаа тэргүүлэгч Брүүк ресторан ивээн тэтгэн хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

    Хөтөлбөрийн талаар товч дурьдахад өгөөмөр сэтгэлт Монголчуудынхаа тусламжтайгаар Баянхошуу орон нутгийн 150 хүүхдэд Хүүхэд Хөгжилийн Хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд тэдгээр хүүхдүүдийг хичээлээс гадуурх нэмэлт хөгжилийн дугуйлангуудад хамруулан ирээдүйд нь гэрэл гэгээ нэмж байгаа билээ. Дэлхийн Зөн ОУБ байгууллага өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон хүүхдүүдийн амьдралд өөрчлөлт авчирсан бөгөөд тэдний дундаас нэгэн онцгой хүүгийн тухай видеог хуваалцмаар байна.

    Арга хэмжээ маань 12 дугаар сарын 25-ны өдрийн оройны 6:30 минутад The Play Ground Event Hall (Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Соманг Плаза, 1 давхар)-д зохион байгуулагдана. Арга хэмжээний маань гол хөтөлбөр бол дуучин, ая зохиогч Накигийн концерт бөгөөд Брүүк рестораны хамт олон тансаг хоолтой дээд зэргийн үйлчилгээг танд үзүүлэх болно. Тасалбар худалдан авахыг хүсвэл Odgerel_purevsuren@wvi.org хаягаар эсвэл 99981101 дугаараар Одгэрэлтэй холбогдоорой.

    Та бүхэн хүрэлцэн ирж нэгэн оройг хүүхдийн сайн сайхны төлөө өнгөрүүлээрэй.


    Other projects implemented under the World Vision Program