ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • MASAM II төслийн эргэн дүгнэх уулзалт

    Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь (MASAM  II) төслийн баг иргэний нийгмийн байгууллагуудын дунд эргэн дүгнэх уулзалтыг зохион байгууллаа.

    Тус уулзалтаар 18 иргэний нийгмийн байгууллагууд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш  суралцсан зүйлс, санаачлан хэрэгжүүлсэн ажлын үйл явц, үр дүнг танилцуулж, харилцан туршлага солилцож, цаашид хэрэгжүүлэх санал, шийдлийг олж авсан  үр дүнтэй уулзалт боллоо.  Эдгээр ИНБ-ууд төсөв болон төсвийн хөрөнгө оруулалт,  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх  нийт 131 ажлыг санаачлан Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгууд болон Хан-Уул, Багахангай, Баянзүрх дүүргүүдэд амжилттай зохион байгуулж 7720 иргэдийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлоход оролцуулсан байна.   

    Үүний үр дүнд, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хамгийн нийтлэг тулгамдаж буй асуудлууд болох тоног төхөөрөмжийн дутагдал,  зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буй мөн  төсвийн зарцуулалт нь хангалттай ил тод бус байгаа зэрэг асуудлуудыг тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэхэд шийдвэр гаргагчидтай  хамтран ажиллаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ӨЭМТ-д иргэдийн саналаар эхо аппарат, зүрх сэхээн амьдруулах төхөөрөмж, хэт өндөр давтамжийн аппарат зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай гэж гарсныг сумын засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэхээр болсон байна.


    Other projects implemented under the World Vision Program