“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” уг төсөл нь малчдын аж амьдралыг дэмжих, мал амьтдын өвчлөлийн хяналтыг сайжруулах, хил дамнасан малын халдварт өвчний эсрэг тандалтын практикийг сайжруулах зорилготойгоор Улаанбаатар хот, Дундговь, Дорноговь, Увс, Говь-Алтай аймагт хэрэгжиж байна.
2024 онд төслийн хүрээнд хийгдэж буй онцлог ажлуудас дурьдвал:
Орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхи нэмэгдүүлэх сургалт, үйл ажиллагаан дээр голчлон анхаарч ажиллахын сацуу малын гаралтай халдварт өвчлөлийг бууруулах, малын тэжээлийн тариалалт хийх зэрэг үйл ажиллагааг дурьдаж болно. Төслийн хүрээнд орон нутгийн малын эмч нарт олон улсын итгэмжлэгдсэн сургалт болох "Оролцоот эпидемиологийн аргачлал (PDS) сургалтыг нэвтрүүлж, малын тэжээлийн чанар, гарцыг сайжруулах туршилтын тариаллтын хүрээнд орон нутгийн малчидтай хамтран тариалалт хийсэн.
Ингэснээр малчид өөрсдөө малын тэжээлээ тариалж, уур амьсгалын өөрчлөлт болон боломжит эрсдэлүүдэд тэсвэртэй байдал нэмэгдэж байна.
Funder: United States Agency for International Development
Implementing period: 2022-2024