Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн үндсэн зорилго нь Улаанбаатар хотын 8 хорооны иргэдийн хайлсан цас, шар усны үер болон цэвдэг хайлсны улмаас үүссэн үерт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд оршино. Тус зорилгодоо хүрэхийн тулд дараах дөрвөн бүрдэл хэсгийг хэрэгжүүлэхийг төслийн зүгээс зорьж ажиллаж байгаа нь:
a. Улс, орон нутгийн түвшний бодлого, зохицуулалтыг сайжруулах замаар хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх
б. Уур амьсгалын өөрчлөлтөд одоо болон ирээдүйд дасан зохицох чадавхийг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох
в. Зорилтот гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах байгууламж барих замаар үерийн эрсдэлийг бууруулах
г. Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, өөр газар нутагт хэрэгжүүлэх мэдлэг, мэдээллийн санг сайжруулах
Төслийн хүрээнд 2023 оны сүүлээр өмнөх төслийн сайн туршлага, тулгарч буй сорилт, бэрхшээл төдийгүй мэдлэг хуваалцах үүднээс вөркшоп зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтанд зорилтот хороо, дүүрэг, хамтрагч байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төлөөллүүд, мөн иргэдийн төлөөлөл оролцлоо. Нийт 130 оролцогч тус вөркшопт оролцсоноос 76% нь эмэгтэйчүүд байв.