Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь ‘’Байгууллагын ажилтныг чадавхжуулах дараах агуулга бүхий багц сургалт’’ -н үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:  

  • Ажил мэргэжлийн зөвлөгөө 

  • Анкет, CV бичих, LinkedIn профайл хөгжүүлэх 

  • Ажил хайх зөвлөгөө болон арга барил 

  • Ярилцлаганд бэлдэх 

  • Ур чадвар дээшлүүлэх  

  • Бизнес эрхлэлт ба хувиараа чөлөөт ажил хийж гүйцэтгэх зөвлөмж 

  • Санхүүгийн төлөвлөлт, төсөв гаргах зааварчилгаа 

  • Сэтгэл зүйн дэмжлэг, сайн сайхан байдалд анхаарах хөтөлбөрүүд  

Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авна уу.  

Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна. 

 

Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,  

Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот 

Харилцах утас: 70155323 -121, 94065323