ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР
25000 төгрөгөөр юу хийх боломжтой вэ?
25000 төгрөгөөр маш гайхалтай аялалд нэгдэх боломж танд байна.
1 хүүхдийн амьдралыг өөрчлөх тэдэнд илүү дээр амьдрах боломж олгох сайн үйлсийн аялалд таныг урьж байна.
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 2018 оноос эхлэн “Монголчууд Монголчууддаа” уриа дор эмзэг бүлгийн, эрсдэлд байгаа хүүхдүүдийг хамгаалах, хөгжилд нь хувь нэмрээ оруулж тэдний амьдралыг өөрчлөх зорилготой урт хугацааны “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Эрдэнэт, Сонгинохайрхан дүүргийн зорилтот өрхийн 4-12 насны 2500 гаруй хүүхдийг хөтөлбөртөө бүртгэн сайхан сэтгэлт ивээн тэтгэгч нарынхаа дэмжлэгээр хүүхдийн хөгжил оролцоо, хамгааллын болон өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хүүхдүүддээ хүрч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1700 гаруй Монгол хандивлагч нар хөтөлбөрт бүртгэлтэй 2000 гаруй хүүхдийг ивээн тэтгэж тэдний амьдралд өөрчлөлт авчрахын төлөө нэгдсэн байна. Хөтөлбөрт бүртгэлтэй өөр олон хүүхдүүдийн амьдралд таны сэтгэлийн хандив хэрэгтэй болдог.
Хэрхэн ивээн тэтгэгч болох вэ?
Манай хөтөлбөрт бүртгэлтэй нэг ивээн тэтгэгч, хэдэн ч хүүхдийг сонгох боломжтой бөгөөд сар бүр нэг хүүхдийн 25000 төгрөг хандивлана.
Бид хөтөлбөрт хүүхдүүд бүртгэхдээ тусгай шалгуурын дагуу, хүүхэд бүрийнхээ аж амьдралтай танилцаж, үнэлгээ хийсний үндсэн дээр хөтөлбөртөө хүүхдээ сонгон авдаг. Хүнд нөхцөлд амьдарч буй тэдгээр хүүхдүүдээ ивээн тэтгэгчтэй болгон, тэднийг сургалт, дугуйлан, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулж, хамгаалж, өрхийн амьжиргаа, гэр бүлийн хүмүүжлийн арга барилд нь дэмжлэг үзүүлэх зэргээр хүүхдүүдийнхээ ирээдүйд өөрчлөлт авчрахаар зорин ажиллаж байна.
Хүүхэд сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах нь тэдний ирээдүйд оруулж буй маш том өөрчлөлтийн эхлэл. Бяцхан хүүхдүүд хүсэл сонирхлоо олно, өөрийгөө нээн хөгжүүлнэ. Мөн хүүхдүүд хаана хэнтэй ямар нөхцөлд байгаагаас үл шалтгаалан хамгаалагдах эрхтэй. Энэ бүгдийг хийхдээ орон нутгийг хөгжүүлэх, чадваржуулах зарчимд суурилж урт хугацааны өөрчлөлтийг тус орон нутагтай хамтран хийдэг. Тэдний амьдарч байгаа өрх, гэрт нь дэмжлэг үзүүлэхэд тэд маш хурдан хөлөө олдог ингэснээр хүүхдүүдийн амьдрах орчин өөрөө эерэг болж эхэлнэ. Ирээдүйн нийгмийг авч явах, бүтээлцэх хүүхдүүдээ хамгаалах, хөгжүүлэх, дэмжих энэхүү үйлсэд та нэгдээрэй.
Аяллаа эхлүүлэх маш хялбар та доорх линкээр орж өөрийн мэдээллээ бөглөөд хүсэлтээ илгээнэ үү. Хөтөлбөрийн талаар илүү тодорхой мэдээллийг үргэлжлүүлэн танд хүргэх болно.
Ивээн тэтгэгч болохыг хүсвэл энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 95105323, 99097753