Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаабаатар, Эрдэнэт хотууд болон бусад таван аймагт нээлтээ хийлээ.

    АНУ-ын ОУХА-ны санхүүжилттэй энэхүү төсөл нь 2021-23 онуудад хэрэгжих юм.


    2021 оны 01-р сарын 12, Улаабаатар хот: Өнөөдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) –ын санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хотууд болон Дорнод, Орхон Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймгуудад онлайнаар “Zoom” ашиглан нээлтээ хийлээ.

    АНУ-ын ОУХА-тай хамтарсан энэхүү төсөл нь гамшгийн эрсдлийн менежментийн бодлогод, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм.

    Нээлтийн үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл С.Клечески ““Өнөөдөр та бүхэнтэй хамт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр Монгол оронд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. АНУ болон Монгол Улсын стратегийн түншлэл нь цаасан дээрх бичиг баримт гэхээс илүү бодит үр дүнд баттай хүргэдэг. Өмнө хэрэгжсэн төслүүд нь улс орны хөгжилд саад учруулдаг байгалийн гамшигт хариу үзүүлэх, түүнд бэлэн байх чадварыг Монголчуудад өгсөн бөгөөд энэхүү амжилт нь одоо хэрэгжих төслийн суурь болж байна. Ингээд бүх хамтрагч нартаа талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.” гэж хэллээ.

    Төслийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ыг төлөөлж Үндэсний захирал хатагтай Б.Болорцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Т.Жамбалцэрэн болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Г.Ариунбуян нартай Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.

    Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Дэлхийн Зөн Монгол байгууллагын Үндэсний захирал, хатагтай Б.БолорцэцэгДэлхийн Зөн Олон Улсын Байгууллага нь хүүхдийн сайн сайхан, ялангуяа эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүд рүү чиглэж ажилладаг. Хүүхдийн асуудлыг хөндөхөд гэр бүл, тэдний амьжиргаа, орон нутгийн хөгжил, аюул эрсдэлгүй байдлыг хангах талаар ажиллах зайлшгүй шаардлагатай болдог. Ийм учраас хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж иргэд, зорилтот бүлгийн айл өрхийн амьжиргаа, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаадаа таатай байна” гэж хэлэв.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Б.ЖамбалцэрэнХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, зорилтот орон нутагт малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад таатай байх болно.” гэж хэлэв.

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бригадын генерал Г.Ариунбуян мөн “Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн ОУБ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, чадавхийг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд харилцан ойлголцож “Хамтран ажиллах санамж бичиг” 2021-2023 онуудын хооронд байгуулж байгаадаа таатай байна. Та бүхний хэрэгжүүлж буй “Хүний төлөө, хүмүүнлэгийн үйлс улам өөдөө дэлгэрэх болтугай” гэж хэллээ.

    Түүнчлэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжиж, орон нутгийн малын өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах чадавхийг бэхжүүлж, тогтвортой мал аж ахуй эрхлэх малчдын чадавхийг бэхжүүлэх бөгөөд мөн нийслэлийн 9 дүүрэг болон Эрдэнэт хотын 6 багт 2020-2022 онд хэрэгжих юм.

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд чиглэсэн нэн эмзэг нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг Христэч байгууллага юм. Тус төслийн зорилго нь гамшгийн эрсдэлийг үе шаттай тогтвортой бууруулахын зэрэгцээ орон нутгийн түвшинд даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар мал аж ахуйн салбарт гамшгийн эрсдлийг бууруулж иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэнэ.

    АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүд:

    • “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл 2020-2022 он (одоогийн хэрэгжиж буй төсөл)
    • “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл 2018-2020 он
    • “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл 2016-2018 он
    • “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төсөл 2014-2016 он
    • “Баруун аймгуудын гамшгийн менежментийн эрсдлийг бууруулах” төсөл 2012-2014 онуудад тус тус хэрэгжүүлж байсан юм.

    Media contacts:

    Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org


    Other projects implemented under the World Vision Program